Jump to content

Ширээ уул (Өмнөд Африк)

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Ширээ уул

Ширээ уул (африк. Tafelberg, Тафелберх; англи. Table Mountain) —Өмнөд Африкийн Бүгд Найрамдах улсын Кейптаун хотоос баруун өмнө зүгт, хотын нэрийн хуудас болох Ширээ булангийн өмнөд эрэгт орших уул юм. Байгалийн бүтээсэн 7 шинэ гайхамшгийн нэгээр албан ёсоор хүлээн зөвшөөрөгдсөн. Уулын ойролцоо алдартай Чөтгөрийн оргил (англи. Devil's Peak), Арслан толгой (англи. Lion's Head) болон Туэлве Төлөөлөгчид уулс байдаг. Португалийн усан цэргийн жанжин, судлаач Антониу ди Салданья тус уулын талаар анх 1503 онд тэмдэглэсэн байдаг юм.

Уулын өндөр нь далайн түвшнээс дээш 1085 м. Уулын орой нь тэгш талбай хэлбэртэй ширээ шиг учраас ингэж нэрлэсэн байна. Уул нь бүдүүн ширхэгтэй элсэн чулуугаар бүрхэгдсэн, мөнх ногоон ой мод, бут сөөгөөр бүрхэгдсэн эгц налуу байдаг ажээ. Тэнд ховор зүйл ургамал, амьтан байдаг. Уулын орой дахь уур амьсгал нь Кейптаун хотыг бодвол сэрүүн, салхитай бөгөөд өвлийн улиралд цаг агаар 0 хэмээс доош буудаг байна.